Гиннессийн дэлхийн дээд амжилтын номд “Хамгийн өндөр настай” хэмээн тэмдэглэгдсэн “Брест” дуудлагатай усны үхэр Киевийн амьтны хүрээлэнд үхжээ. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд Фейсбүүк хуудсандаа энэ талаар мэдээлсэн байна.
Брест 1958 онд Ленинградын амьтны хүрээлэнд төрсөн бөгөөд 1973 онд Киевийн амьтны хүрээлэнд шилжүүлэгдсэнээсээ хойш тэндээ амьдарч байсан юм. Энэ амьтан 58 насалсан нь усны үхрийн хувьд хамгийн өндөр насалсанд тооцогддог юм. Дашрамд дурьдахад, Киевийн амьтны хүрээлэнд Европын хамгийн өндөр настай Тревога нэртэй цагаан хирс амьдарч байгаад өнгөрсөн гуравдугаар сард 46 настайдаа үхжээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 0 )