АНУ хүн төрөлхтний түүхэнд анх удаа саран дээр хүн буулгасан билээ. Гэвч түүнээс хойш дахин нэг ч хүн саран дээр буугаагүй байна. Энэ ямар учиртай вэ. Яагаад гэвэл америкчуудын 1971 онд хэрэгжүүлсэн “Апполон” нэртэй төсөл шинжлэх ухааны гэхээсээ улс төрийн нөлөөн дор явагдсан байдаг юм. ЗХУ-аас илүү гэдгээ нотлохын тулд л эрх баригчид уг төсөлд асар их хөрөнгө хаясан бөгөөд эрсдэл ч маш их байжээ. Хөлгийн багийнхны амь нас дээсэн дөрөөн дээр байсан тул эрдэмтэд нэг удаагийн аяллаараа шаардлагатай бүх мэдээллийг цуглуулахыг эрмэлзсэн байдаг юм. Тэгээд нэгэнт зэгсэн их мэдээлэл цуглуулж чадсан учир илүү найдвартай технологи нэвтэртэл саран дээр дахиж хүн буулгахгүй гэж шийдсэн ажээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 3 )
Үнэхээр өрсөлдөөн байсан. Оросоос түрүүлэх нь чухал байсан. Нисээгүй зохиомол юм хийсэн гэдэг нь үндсэндээ батлагдсан шүүдээ. Ер нь сар тийм ч их ач холбогдолгүй учраас л тэр байх.
Sar ezentei bolchihson Bsan gdg yum bilee.
Saran deer salxi bxgvi. Tug namiraxgvi