О.Писториус найз бүсгүйгээ хардсаны улмаас хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 20

Найз бүсгүйгээ буудаж хөнөөсөн Оскар Писториусын хэргийн үнэн учрыг олоход тус болох чухал мэдээллүүд дэлгэгдэж байгаагаараа олны анхаарлыг татаж байгаа юм. О.Писториусыг найз бүсгүйгээ хардсаны улмаас хөнөөсөн гэх таамгийг батлах мэдүүлгийг хуралдааны үеэр талийгаач Р.Стенкампын эх нэгтэй дүү Ким Мартин өгсөн байна. Тэрээр “Рива О.Писториуст хайргүй байсан. Хэрэг гарах шалтгаан энэ гэдэгт итгэлтэй байна. Шүүхийн шийдвэр шударга биш. Тэд нотлох баримтуудыг сайн шалгалгүй асуудалд хуумгай хандсан. О.Писториус миний дүүг андуурсандаа хаалганы цаанаас буудсан гэдэгт би итгэхгүй байгаа. Бид зөвхөн шударга үнэнийг л хүсч байна” хэмээн өгүүлжээ.  

О.Писториус найз бүсгүй Рива Стенкампыг хаалганы цаанаас буудаж хөнөөсөн бөгөөд шүүхэд “Найз бүсгүйгээ дээрэмчинтэй андуураад хөнөөчихлөө” гэсэн мэдэгдэл хийсэн юм. Шүүх үүнд нь итгэн “Бусдыг санамсар болгоомжгүйн улмаас хөнөөсөн” гэсэн үндэслэлээр таван жил хорих, ялыг гэрийн хорионд эдлүүлэх шийдвэр ногдуулсан билээ. Гэвч хохирогч бүсгүйн ар гэрийнхэн давж заалдан, шинэ баримтуудыг дэлгэснээр түүний хэргийг дахин сөхөөд байгаа юм. Хэвлэлд бичсэнээс үзвэл хэргийг эцэслэн шийдэх хугацаа дөхсөн тул О.Писториусын зүгээс “өрөвдүүлэх” тактик ч хэрэглэж байгаа бололтой. Тэрээр өмгөөлөгчийнхөө хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд хиймэл хөлгүй оролцжээ. Хэрвээ шинэ баримтуудыг үндэслэлтэй гэж үзвэл түүнд 15 жил хорих ял оноох магадлалтай юм. 

С.Алдар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(202.72.245.165) 2016 оны 11 сарын 20

ene heden teneg site-n setguulch nar bugd kom-st ezentei yum bh da ha hmaagui deven delhiin mal yumiig tuuj ichih yum tehhiin orond eh orondo hergetei hereg boloh yum bihhed yadag bn aa

0  |  0
g(202.72.245.165) 2016 оны 11 сарын 20

ene mal manaid yamar hamatai heregtei yum be? mal setguulche

0  |  0
Top