Видео: Miss earth-2015 VS Miss world-2016

2016 оны 11 сарын 21

2016 оны Дэлхийн миссийн тэмцээнд /Miss world-2016/ Монгол Улсаас А.Баярцэцэг оролцож байна. Тэрбээр өнгөрсөн 2015 онд Эх дэлхийн мисс тэмцээнд /Miss earth-2015/ эх орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг 16-д багтсан юм. Мөн тус тэмцээний үеэр

1. Шилдэг 16
2. НҮБ-ын индэр дээр Ази тивээ төлөөлөн тавьсан эко илтгэлийн төрөлд ЯЛАГЧ (Best presentation)
3. Бүтээлч сэтгэлгээний төрөлд багаараа АЛТ (Cooking Creative Challenge- Gold medal)
4. Шилдэг эко видеоны ЯЛАГЧ (Eco-Beauty Video 2015 Winner) - АНУ, Бельги, Франц
5. Шилдэг фото мисс ЯЛАГЧ - АЛТ (Photogenic Award- Gold medal)
6. Шилдэг үдшийн гоёлын даашинзны төрөлд ЯЛАГЧ - АЛТ (Evening Gown Competition- Gold medal)
7. Богино даашинзны төрөлд - ХҮРЭЛ (Cocktail Wear Competition- Bronze medal)
8. Авъяасын төрөлд ШИЛДЭГ 12 (Talent Competition- One of best 12) гэсэн амжилтыг тус тус үзүүлсэн.

Ингээд та бүхэнд Miss earth-2015 болон Miss world-2016 тэмцээний видео танилцуулгыг харьцуулан хүргэе. Miss earth-2015 танилцуулга нь тухайн үедээ 225000 гаруй хүнд хүрч, тэмцээний түүхэнд байгаагүй их хандалтыг авч байв. Харин "Miss world-2016" тэмцээний шилдэг 10-т үлдэхэд мөн л видео хичнээн хүнд хүрсэн нь нөлөөлөх юм байна.

1. Miss Earth Mongolia 2015 Eco-Beauty Video


2. Miss World 2016- MONGOLIA - Bayartsetseg ALTANGEREL

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top