Ирак 43 жилийн дараа миссийн тэмцээн зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 21

Багдад хотод “Мисс Ирак” тэмцээн болж Киркук хотоос оролцсон 20 настай Шайма Абдельрахман ялагчаар тодорлоо.

 «Ирак улс урагшаа тэмүүлж байгаад би их баяртай байна. Энэхүү тэмцээний ачаар өнөөдөр иракчуудын нүүрэнд инээмсэглэл тодорлоо»— хэмээн тэмцээний ялагч бүсгүй хэлжээ. Тэмцээнийг зохион байгуулагчид олон улсын миссийн тэмцээний түвшинд буюу Miss World, Miss Universe шиг хийхийг их хичээсэн ч бүх оролцогчдын даашинз өвдөг давсан урттай, мөн хаалганы хажууд Калашниковын автомат буу барьсан хамгаалагчид зогсож байсан нь тэмцээнийг Иракад болж байгааг сануулж байлаа.

 

Лалын шашинтай улсад миссийн тэмцээнд оролцох нь тийм амар зүйл биш боловч зохион байгуулагчид Иракийн хотуудаас яаж ийгээд 10 гаруй бүсгүй оролцуулж чадсан байна. Тэр бүү хэл “Лалын улс” бүлэглэлд эзлэгдсэн Мосул хотоос хүртэл ирж  оролцжээ. Харин тэмцээний явцад, финалын шалгаруулалт болохоос өмнөхөн хоёр ч охин аюулгүй байдалдаа санаа зовон саналаараа гарсан байна.

Ирак улс “Miss Universe” тэмцээнд хамгийн анхны бөгөөд сүүлчийн удаа 1972 онд төлөөллөө оролцуулж байв. Оролцсон бүсгүйг тухайн үед лалын шашинтнууд буруутган зэмлэж тэмцээнийг “Чөтгөрийн үйл ажилгаа” гэж нэрлэцгээж байжээ. Үүнээс хойш Иракийн гоо бүсгүйчүүд өөр тэмцээнд оролцоогүй аж. 

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(203.169.50.77) 2016 оны 11 сарын 21

МИССҮҮДИЙГ БАЗААХГҮЙ ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ, ЯАНА ДАА ХӨӨРХИЙС

0  |  0
Top