АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама “Фейсбүүк” сүлжээнд хаягтай болжээ. Тэрээр хуудасныхаа танилцуулгад “Сайн уу. фейсбүүк. Эцсийн эцэст би нэгдэхээр шийдэж, хаягтай боллоо. Та бүхэн эндээс улс орны өмнө тулгамдаад байгаа асуудал, яриа хэлэлцээрийн талаар хамгийн бодит мэдээллийг авна гэдэгтээ найдаж болно. Мэдээлэлтэй танилцаад санал бодлоо чөлөөтэй уралдуулаарай” хэмээн бичжээ. Улмаар эх дэлхийгээ үр хүүхэд, ач гуч нартаа үлдээхийн чухлыг сануулсан постоор хаягаа ажиллуулж эхэлсэн байна. Өөрийгөө “Эцэг, эр нөхөр, бас АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч” хэмээн танилцуулсан түүний хаяг нээгдсэн даруйдаа 100 мянган хүнд таалагджээ. Б.Обама өмнө нь Твиттерт хуудас нээж таван цагийн дотор таван сая дагагчтай болон дээд амжилт тогтоож байсан билээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 1 )
Обама эцэст нь.... гэж бичдэг юмаа! Эцсийн эцэст гэдэг хэллэг энэ гарчиганд утга нэг бишээ! Сэтгүүл зүйд ажиллаж байгаа хүн, наад захийн үгний утгийг мэдэж, сурч аваа! Ичээр юм!