Финландын ерөнхий сайд Юха Супиля Хельсинкээс Оулу хот хүртэлх нислэгийг онгоцны бие засах газарт өнгөрүүлжээ. Helsingin Sanomat цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна. Ерөнхий сайд нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн даатгалын тухай хэлэлцүүлэгт оролцоод Оулу хүртэлх бүх нислэгийг өнгөрөөж орхижээ. Тэгээд өглөө гэхэд Оулуд очихын тулд гэнэтийн шийдвэр гаргаж, аврах албаны онгоцонд суучихсан юм байна. Онгоцонд ганцхан сул суудал байсныг тэрээр эхнэртээ өгч, өөрөө Оулу орон ортлоо бие засах газарт суужээ. Ю.Супиля нь “Финляндын төв” намын дарга бөгөөд энэ оны тавдугаар сараас Ерөнхий сайдаар ажиллаж байгаа юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 7 )
Bolovsroltoi uhalag humuus uur uyma manai 76 uhna yaaj tenegteh boldoo ed naraas surii ged ch chdahguk bhdo
Манай дарга нар энгийн суудал захиалчихаад онгоцонд ирж ирэнгүүтээ 1 дүгээр зэрэглэлд орж сууна гэж уурладаг ш дээ
ENGIIN BNA MANAI ERDENE BATIG YUM BOLOB UU GEJ BODLOO
манайханы хэдэн гишүүн VIP -д сууна гэж асуудал үүсгэж л байсан ш дээ
Сайхан юм өө Ухаантай хүмүүс
uhaantai humuus gedeg uur shuu mongoliin peltsiij tseltsiisen tolgoi ni hoshnogo shig bolson tsuvdainuud tusgai ongots unah ni todorhoi
Ямар энгийн хүн бээ, манайханбол тусгай онгоц гаргаж бөөн зардал чирэгдэл болно.