Дэлхийн хамгийн урт, хамгийн өндөр шилэн гүүр

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 26

Дэлхийн хамгийн урт, хамгийн өндөрт тооцогдох шилэн гүүр маргааш БНХАУ-ын Хунан мужийн Жианжажегийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийжээ. Үндэсний хүрээлэнд байрлах хоёр уулын хоорондох хавцлын дээгүүр тавигдсан уг гүүр 430 метр урт, зургаан метр өргөн, газрын гадаргаас дээш 300 метрт байрладаг аж. Түүнчлэн, зөвхөн урт, өндрөөс гадна дизайн, даац (нэгэн зэрэг 800 хүн) гэх мэт өөр 10 үзүүлэлтээр дэлхийн дээд амжилт тогтоосон талаар зохион бүтээгчид нь мэдэгдэж байгаа юм.

Гүүрний барилгын ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дууссан бөгөөд өнгөрсөн хугацаанд аюулгүй байдлын шалгалтуудыг олонтаа явуулахад бүгдийг нь амжилттай давсан байна. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард хоёр тонн жинтэй автомашиныг явуулж, хүрээлэнг үзэж сонирхож байсан хүмүүсийг алмайруулжээ.

 

 


Жианжажегийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Холливудын “Аватар” кинонд гардаг өвөрмөц байгалиараа жуулчдын анхаарлыг татдаг.

 

С.Төгөлдөр  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.106.133) 2016 оны 11 сарын 27

Энэ мэдээний эхний өгүүлбэр гэж найруулга, утга зүй энэ тэр бүүр авах юм алгаа. Гүүр нээгдээд үйлчилгээ үзүүлээд жил гаран болж байгаа шүү дээ

0  |  0
Зочин(202.9.41.13) 2016 оны 11 сарын 26

Хятадууд олон хүн амаа цөөрүүлж нисгэж алахын тулд тэнгэр багандсан өндөр ууланы хавцлаар шилэн гүүр барьсан юм.

0  |  0
fth(182.160.0.167) 2016 оны 11 сарын 26

ерөнхий прокурорийн нэрээр хэнтий аймгийн энхбяар гэдэг прокурор 50 саяын азарганы хэргийг хаасан байх 7 саяыг аймгийн даргаасаа албанд аваад хувьдаа завшсан байх байгууллагын машиныг усанд живүүлсэн байх гэсэн мэдээлэл яваад байна прокурорын байгууллага үүнийг шалгах уу авилгыын газар шалгах у

0  |  0
Top