Ганц агшин дэлхийн ”чих”-ийг онгойлгов

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 07

Туршлагатай гэрэл зурагчдын хувьд ч, ердөө нэг л агшнаар дайны хор хөнөөлийг илчилнэ гэдэг тийм ч амар ажил биш. Тэгвэл Америкийн баримтат гэрэл зурагчин Жо О”Доннэлийн бүтээлд буу агссан цэрэг эрс, бөмбөгөнд сүйдсэн хот балгас, нүүгэлтсэн утаа манан ер үгүй боловч дайныг жигшин эсэргүүцэх үзлийг үзэгч бүрийн зүрх сэтгэлд гүн суулгаж өгснөөрөө энэ зурагтай эн зэрэгцэх бүтээл ховор.

Ер нь баримтат гэрэл зурагт тайлбар гойд чухал. Тиймээс тайлбаргүйгээр зургийг үзнэ гэдэг амт шимтий нь аваад хаячихтай л адил юм.

Нагасаки дээр унасан атомын бөмбөгийн дэлбэрэлтээс үүссэн гамшигт байдлыг баримтжуулахаар Японд ирсэн Жо О”Доннэл 1945 оны есдүгээр сараас эхлэн Японы баруун нутгуудаар бэдэрч гэмгүй иргэд, үхсэн хүмүүс, сүйдсэн байгууламж гээд сэтгэл өвтгөм олон зургийг хальснаа буулгажээ.


Харин энэ зургийн түүх хамгийн онцгой нь, бас гунигтай нь. О”Доннэл хожим хойно дурсан ярихдаа "Охин дүүгээ үүрсэн 10 орчим насны хүүтэй хүүр шатаадаг газар дайралдсан юм. Тэр үеийн япон хүүхдүүд жаахан дүүгээ нуруундаа үүрээд тоглож явах нь энгийн л үзэгдэл боловч энэ хүү бусдаас өөр байлаа. Хүүр шатаадаг газар дүүгээ үүрч ирсэн нь ямар нэгэн чухал учир шалтгаантай болохыг царайнаас нь илт ажиглаж болохоор байв. Хүү хөл нүцгэн, бас дүүгийнх нь толгой гэдийгээд ядарсандаа зүүрмэглэж буй юм шиг харагдав. Гэтэл цагаан маск зүүсэн эр хүү дээр ирээд дүүг нь тогтоон уясан оосор бүчийг үг дуугүй тайлахад л бяцхан охиныг аль хэдийнэ өөд болсон гэдгийг ойлгосон юм. Нөгөө эр дүүг нь гар, хөлнөөс нь бариад дүрэлзэн асах гал руу шидэхэд хүү галын дөлийг хараад хөдөлгөөнгүй зогсонгоо дээд уруулаасаа цус гартал хазсан сан. Нар жаргах мэт галын дөл доошлоход хүү эргэж хараад чимээгүйхэн явсан даа" гэжээ.

Ийнхүү залуухан гэрэл зурагчин Жо О”Доннэл ердөө нэг агшнаар цөмийн зэвсгийн хор уршгийг дэлхий дахинд ойлгуулж чадсан бөгөөд 1988 онд энэ зургаас сэдэвлэн "Grave of the Fireflies" хүүхэлдэйн киног бүтээжээ.

Эх сурвалж: "Гэрэл зураг" хуудас


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
io(103.10.22.8) 2016 оны 12 сарын 08

Daind yalagch baihguig harlaashd.

0  |  0
Санаа(202.21.106.137) 2016 оны 12 сарын 07

Гэхдээ л хөөрхтй хүүхдүүд ямар буруу байхав дээ . Хүчирхийлэлээс хүчирхийлэл төрдөг гэж.... Эх орон нь дайн хийж олон сая хүн үхээгүй бол энэ хүүхдүүд ийм зовлон амсахгүй л байсан .эв эетэй л байхсан даа монголчууд минь.

0  |  0
сап(59.153.115.69) 2016 оны 12 сарын 07

Япончууд олон сая хунийг алсан. Хирошима нагасакийн оровдмоор туух нь гэмт хэргээ нуух сурталчилгаа Юм. Атомын бомбог хаяагуй бол дахин хичнээн олон хунийг хоноох байсан бол. Дайныг хурдан дуусгасан нь америкийн гавьяа. Иймэрхуу зурагаар хятад, солонгосын хохирол, халх голыг ч мартуулж болно. Энэ охин ухчиж, Харин япон цэрэгууд бусдыг амьдаар нь шатаачдаг бсн

0  |  0
ss(202.131.249.202) 2016 оны 12 сарын 07

Зүрох шархирч байна. Хүн чанараа алдаж байгаа адууснаас ч дор юмнуудад дайн үзүүлэх хэрэгтэй.

0  |  0
хш(202.21.116.2) 2016 оны 12 сарын 07

USA Харриугаа хүртэнэ чиг

0  |  0
Top