Загварын ертөнцөд домог болон хүндлэгддэг Францын дизайнер Коко Шанелийг нацистуудтай холбоотой, тэдний тагнуул байсныг нотлох баримт олджээ. “Ассошиэтэд Пресс” энэ талаар мэдээллээ.
Парисын зүүн этгээдэд орших Венсен цамхагт хадгалагдаж байсан Францын Тагнуулын албаны нууц архиваас нацистуудад үйлчилдэг тагнуулчдын нэрсийн жагсаалт бүхий нууц баримт одсон юм байна. Түүнд бичигдсэн мянга гаруй тагнуулын жагсаалтад Коко Шанелийн нэр, хувийн хэрэг нь байжээ. Загвар зохион бүтээгч тэр үед Барон Ганс Гюнтер фон Динклагийн нууц амраг, нацистын тагнуул байсан нь ийнхүү баримттайгаар батлагдсан байна.
Энэхүү баримтыг олж илрүүлсэн Фредерик Кугинерийн өгүүлснээр, Коко Шанель Германы сөрөх тагнуулын байгууллага болох абверт харъяалагдаж байжээ. Нацистууд түүнийг мэдээллийн маш ирээдүйтэй эх сурвалж гэж тооцож байсан байна. Тэрээр үүнийг өөрөө мэддэг байсан эсэх нь харин тодорхойгүй үлджээ.
Коко Шанель бол Францын нэр загвар зохион бүтээгч, дэлхийд алдартай Chanel-ийн загварын ордныг үүсгэн байгуулагч билээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
одоо оросууд шаннель түрхэхгүй байхыг нь харыылдааа хас тэмдэг зүүгээд коко шанель түрхээд л яваад байядаа монголчуудаа