Аз жаргалтай болох 12 алхам

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 08

Амьдралаас яаж их таашаал авах вэ. Америкийн сэтгэлзүйч Соня Любомирски энэхүү зорилгод хүрэхэд туслах энгийн аргуудыг зөвлөжээ.

 

  1. Талархаж сур. Танд сайн зүйл хийсэн хүн бүрт талархлаа илэрхийлж бай. Тэр хүн чинь хол байсан ч утсаар ярь, захидал бич. Хүн танаас тийм зүйл хүлээгээгүй байсан ч талархалаа илэрхийлэх хэрэгтэй.
  2. Өөдрөг бай. Нэг ижил нөхцөл байдлыг олон янзаар хүлээн авч болно. Тэр ч байтугай эмгэнэлт байдлаас илүү хүчтэй, цэцэн ухаантай хүн гарч болдог.
  3. Өөрийгөө бусадтай бүү харьцуул. Аз жаргалтай хүмүүс өөрийгөө бусадтай харьцуулан тэдний амжилт, азгүйтлийг мөрдөөд байдаггүй. Гэхдээ өөрийгөө урьд нь ямар байсантайгаа харьцуулан үнэлж дүгнэдэг.
  4. Өгөөмөр бай. Өгөөмөр, шуналгүй байх нь өөр бусад ямар зүйлээс ч илүү хүнийг аз жаргалтай байгаа мэдрэмж төрүүлдэг.
  5. Сайн харилцагч болоход хүч, цагаа зарцуул. Ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр хүмүүстэй харилцаж сур. Энэнд цаг хүчээ бүү хармал. Өөрийн мэдрэмжийг нээлттэйгээр илэрхийлж бас бусдыг анхааралтай чин сэтгэлээсээ сонс.
  6. Аливаа бэрхшээл саадыг давах тэмцлийн аргуудтай бол. Азгүйтэл, алдаанаасаа суралц. Түүнээс биш бэрхшээлийн боол, хохирогч байх хэрэггүй.
  7. Уучилж сур. Таныг гомдоосон хүнтэй та холбоогүй байсан ч түүнд “уучилсан захиа” бич. Аз жаргалтай хүн нь ямар ч гомдлоос илүү “дээшээ“ гарч чаддаг. Мэдээж бусдыг уучлах, өөрийгөө уучлах амар биш. Гэхдээ үүнд суралц.
  8. “Урсгал”-ын байдалд тэмүүл. Өөрийгөө бүрэн төвлөрүүлж орчноосоо тасарч чадах тийм ажил олж хий. Йогоор хичээллэх, зураг зурах, хөгжим сонсох тэр ч байтугай зарим энгийн үйлдэлд бид маш сайн төвлөрч чаддаг шүү дээ.
  9. Амьдралын амтыг мэдэр. Өдөр тутмын жижиг баяр баясал, баяртай мэдээлэлд анхаарлаа хандуул. “Гайхахаа” хэзээ ч битгий зогсоо.  
  10. Боломжийн зорилго сонгож ав. Зорилго нь уян хатан, хүрч болохуйц, таныг ямар нэгэн зүйлд хүргэхүйц байх хэрэгтэй.
  11. Өөрийн оюун санаагаа хөгжүүл. Оюун санаа чинь таньд өдөр тутмын олон зүйлийн хариуг олж өгөх болно.
  12. Өөртөө анхаарал тавь. Хангалттай сайн унтаж амар, дасгал хийж чийрэгжүүл. Биед тань юу хэрэгтэй байгааг ажиглан мэд. 

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top