Төрөлхийн эсвэл олдмол хэлбэрээр тахир дутуугийн тэргэнцэр дээр нэгэн насыг барна гэдэг хүн бүрийн хувьд амьдралын маш хүнд сорилт хийгээд сэтгэлийн тэнхээ, асар их тэвчээр шаарддаг зүйл билээ. Тэгвэл эрүүл саруул төрсөн химич мэргэжилтэй энэ эмэгтэй бэлхүүснээсээ доош тахир дутуу болж үзэхийг мөрөөддөг нэгэн бөгөөд энэ ч утгаараа тахир дутуугийн тэргэнцэр дээр амьдрах амьдралын хачирхалтай хэв маягийг бий болгожээ. Түүнийг Чое Женнис Уайт гэдэг ба 59 настай тэрбээр Юта мужид амьдардаг ажээ. Тэрбээр сэтгэцийн маш ноцтой “BIID” эмгэгээр шаналж байгаа нэгэн бөгөөд үүнээсээ үүдэн тахир дутуу болмоор санагддаг гэнэ.
Женнис өдрийн 12 цагийг тэргэнцэр дээр сууж өнгөрүүлдэг ба тахир дутуу болмоор санагдсан хүсэлдээ автаж машины осолд орчих юмсан, тэшүүрээр гулгаж байгаад нугасаа гэмтээчих юмсан гэхчилэн мөрөөддөг байна. Түүний хэлснээр маш олон хүнээс таагүй уур амьсгал бүхий сэтгэгдэл олон ирдэг ч миний дотор сэтгэлзүйд юу болоод байгааг огтхон ч мэдэхгүй учраас намайг ойлгодоггүй. Тахир дутуугийн тэргэнцэр дээр сууж өөрийгөө тахир дутуу болсноор төсөөлж амьдрах нь надад сайхан байна гэсэн байна.
О.Туяа
Сэтгэгдэл ( 3 )
Гадны мэдрэл муутангуудын нэг
teneg gar be? iim saihan eruul torchihood
Sonin yumaa??? :-O