Добэрмэн үүлдэрийн нэгэн нохой уулын хорт кобра могойнуудын дайралтаас эздийгээ хамгаалжээ. Тодруулбал Энэтхэгийн иргэн Дибакар Райта гэгчийн гэрт дөрвөн кобра орж ирсэн байна. Гэрт нийтдээ найман хүн байсан бөгөөд могойнуудыг харсан даруйдаа тэд гэрээс гарч амжсан бол баатарлаг нохой нь эцсийн мөч хүртлээ “тулалдсан” ажээ. Учир нь нохой бүх могойнуудыг алж чадсан ч түүний биеэр хор аль хэдийнэ тархаж, цусанд нь хүрсэн байна.
Энэхүү бодит үйл явдлыг харсан эзэн нь “Би үнэхээр шоконд орсон. Манай гэр бүлийн төлөө амиа зориулсан баатарлаг нохойгоо бид хэзээ ч мартахгүй. Түүний сүнс одоо амар амгаланд очсон гэдэгт би итгэж байна” хэмээн ярьжээ.
О.Туяа
Сэтгэгдэл ( 3 )
bugd zugataj garch amjsan bol uneheer nohoindoo hairtai bsan bol duudaad avaad gardag bgaa daa nohoigoo! oilgomjgui!
монголчуудаа нохойгоо алдсан эздийн сэтгэлийг ойлгож 11 сартай овчарк нохойг минь олсон хүн байвал 102 т мэдэгдээрэй. чин сэтгэлээсээ хүсч байна