Хиймэл амьсгалын аппаратны тусламжтайгаар 61 жил амьдарчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 09

Хиймэл амьсгалын “Iron Lung” гэж нэрлэдэг төхөөрөмжид амьдралынхаа 61 жилийг өнгөрүүлсэн энэ хүнийг Марта Мэйсон гэдэг. Тэрээр 1937- 2009 онд Америкийн Хойд Каролина мужид амьдарч байсан бөгөөд 11 настайдаа халдварт саагаар өвчилснөөсөө хойш тахир дутуу болж улмаар хиймэл амьсгалын аппаратаар амьдрах болжээ. Сэтгэл шимшрүүлэм түүний амьдралын тухай “Breath: Life in Rhythm of an Iron Lung” намтарчилсан номноос нь унших боломжтой юм.

Эмч нар түүнийг нэг жил л амьдрах настай хэмээн оношилж байсан ч энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар тэрээр өөрийн хүссэнээр сэтгэл амар амьдарсан бөгөөд энэхүү төхөөрөмж нь түүний уушгийг тэлж агшааж амьсгалахад нь тусалдаг байжээ. Учир нь саа өвчний улмаас уушигны булчингийн хөдөлгөөн нь саармагжсан байсан байна. Тэрээр 2.1 метр урт, 362 кг төмрөөр хийсэн “Iron Lung” төхөөрөмжийн тусламжтайгаар дэлхий ертөнцийг танин мэдэх туйлын сониуч бөгөөд талархах сэтгэлийг тээн амьдарсан нэгэн ажээ.

О.Туяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.8) 2016 оны 12 сарын 09

ene xunii gaixamshig baina unexeer cetgeliin tenxeenii rekordiig togtoojee

0  |  0
Top