БНАСАУ-ын түүхэн дэх анхны агаарын шоу “Wonsan air festival 2016” нэрийн дор өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Тус улс жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Вонсан хотын цэргийн нисэх буудлыг дахин засварлаж, орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулсан юм байна. Агаарын шоуг нисэх буудлын нээлт гэж ойлгосон ч болох аж. Фестивалийн үеэр АНУ-ын F-16 болон Хятадын J-10 байлдааны онгоцны загваруудыг дэлгэн үзүүлж, БНАСАУ-ын Нисэх хүчний Миг-29 СУ-25 зэрэг онгоц үзүүлбэр хийсэн байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )