Мишиган мужийн нэгэн их сургуулийн оюутан Кайл Кандилиан нь гэртээ 200 мянга орчим жоомтой амьдардаг амьдралын хачирхалтай хэв маяг бүхий хүмүүсийн нэг юм. Тэрбээр жоомыг хөгжилтэй байх болон ашиг олох зорилгоор үржүүлэн тэжээдэг бөгөөд 15 жил амьдрах чадвартай “Macropanesthia Rhinoceros” төрлийн жоом нь $200 ам.долларын үнэ хүрдэг байна. Кайл бизнесийн маш олон хамтрагчтай бөгөөд эдгээр жоомыг нь эрдэм шинжилгээний зорилгоор худалдаж авах нэгэн байхад хүнсэндээ хэрэглэх зорилготой нэгэн нь ч байх ажээ.
Энэ жил 23 настай Кайл өнгөрсөн арван жилийн турш жоом үржүүлж байгаа ба 160 гаруй төрөл зүйлийн жоомтой болжээ. Түүний энэхүү этгээд амьдралын хэв маяг нь эцэг эхэд нь багагүй төвөгтэй байдаг ба нэг өглөө Кайлыг ээж нь эртлэн сэрээжээ. Тэгээд угаалгын өрөө рүү дагуулан ортол исгэрэн шаржигнах жоомнууд нь 00-ын цаасан дээр нь тухтай гэгч нь нойрсож байсан гэнэ.
О.Анир
Сэтгэгдэл ( 3 )
zavaarsan yum be :-
Шар vсээ хуссан нехер бна
zavaan yumaa