Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамад захидал бичиж, иргэншил олгохыг хүсчээ. ТАСС агентлаг энэ талаар мэдээлсэн юм.
АНУ-ын Сангийн яам түүнийг Башар Асадтай холбоотой, алан хядагчидтай нийлж Сириэс газрын тос хууль бусаар гаргадаг хэмээн буруутгаж, хар жагсаалтад оруулсан билээ. АНУ-ын Сангийн яам, К.Илюмжиновын хооронд үүссэн асуудал өнгөрсөн тавдугаар сарын 23-наас шүүхийн шатанд шилжсэн бөгөөд К.Илюмжинов энэ асуудлаар хувийн тайлбар өгөхөөр Нью Йоркт очсон ч онгоцноос буухаас татгалзсан юм. Шүүхээс түүнийг АНУ-ын нутаг дээр гэрээ хэлэлцээр хийх, АНУ-ын компаниудад 51-эс дээш хувь эзэмшихийг хориглох шийдвэр гаргасныг К.Илюмжинов хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ийнхүү Ерөнхийлөгчид ханджээ.
Тэрээр ТАСС агентлагт өгсөн тайлбартаа “АНУ-ын Сангийн яам надтай үүсгэсэн заргаа дотоодын шүүхээр шийдвэрлүүлж байгаа. Тиймээс би Б.Обамад захидал бичиж, иргэншил хүссэн юм” хэмээн тайлбарлажээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )