Шведийн мисс ”Дэлхийн мисс”-ийн титмээ хамгийн удаан хадгалж байжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 15

"Дэлхийн мисс" тэмцээн  жил бүр яг ижил өдөр, цаг хугацаанд болдоггүй учир дэлхийн миссүүдийн  титмээ хадгалсан хугацаа өөр өөр байдаг аж. Титмээ хамгийн удаан хадгалсан мисс бол Шведийн мисс Кристин Ханканссон юм. Тэрбээр 1951 оны долоодугаар сарын 29-нд "Дэлхийн мисс" болж, 1952 оны 11 дүгээр сарын 14-нд титмээ шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 1 жил 3 сар 16 хоног гэсэн үг.

Харин хамгийн богино хугацаанд Венесуэлийн мисс Ивин Саркос есөн сар дэлхийн миссийн титмээ хадгалж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top