Арслангийн зулзага оргож, хотын гудамжаар сэлгүүцжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 20

Уфа хотын оршин суугчид Владивостокийн талбайд нь арслангийн бяцхан зулзага харгалзах эзэнгүй сул чөлөөтэй зугаалж явааг хараад ихэж гайхацгаажээ. Замаар явж байсан иргэдээс арай зоригтой нэг нь бяцхан оргодлыг барьж аван модноос уяад хотын аврах ангид дуудлага өгсөн аж. Аврагчид арслангийн зулзагыг Лесоводын цэцэрлэгт аваачиж өгсөн байна. Тэнд түр байрлуулангаа эзнийг нь хайж байгаа гэнэ.  

            Амьтны хүрээлэн, циркийн ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болоод амьтан, тэр дундаа араатнууд ч хотын гудамжинд гарч ирэх явдал хойд хөршид цөөнгүй тохиолддог аж. Тэдгээр орголтын зарим нь хэн нэгэнд хал балгүй өнгөрөх нь бий, хүн гэмтээх нь ч бий. Ийм тохиолдолд хариуцсан эзэнд нь хариуцлага тооцдог байна.

            Тухайлбал,  Уфа хотын гудамжаар тэмээ “зугаалж” явсан хэрэг гарсан. Яша дуудлагатай уг тэмээ циркт “хөрш” суудаг баавгайнаас айсандаа тийнхүү гадагш зугтсаныг хожим тогтоосон юм. мөн сарын 15-ны өдөр Рязанийн циркийн амьтан сургагч шавь болох барын бамбараа алдаж, тэр нь хүний нүүр самардсан хэрэг гарч байжээ. Зүггүй бамбарын сургагчид хуулийн байгууллагаас “Гудамжинд танхайрсан” гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн гэдэг.   

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(202.179.29.137) 2016 оны 12 сарын 20

Hoorhon yum doo b-(

0  |  0
Top