Арслан зааны мөхөлд дэлхийн дулаарал огт хамаагүйг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 21

Шведийн Стокгольмын их сургуулийн эрдэмтэд Хойд мөсөн далайн Врангелийн арлаас олдсон арслан зааны үлдэгдэлд шинжилгээ хийгээд тэдний мөхөлд дэлхийн дулааралт ямар ч хамаагүй болохыг олж тогтоожээ. Эрдэмтдийг ахалсан Андерс Ангербьом энэ талаар өгүүлсэн дэлгэрэнгүй материалыг  Proceedings of the Royal Society сэтгүүлд хэвлүүлсэн байна.

            Өмнө нь Врангелийн арлын арслан зааныг дэлхийн дулаарлаас болж мөхсөн гэж үздэг байсан юм. Харин шинэ олдворын ДНК-д хийсэн шинжилгээгээр бол ямар нэгэн өвчний улмаас мөхсөн байж болох магадлал гарч ирсэн байна. Тэр ч байтугай анхны ухаант хүмүүс болох хомо сапиенс арслан заан мөхсөнөөс хэдэн зуун жилийн дараа аралд хөл тавьсан нь тодорхой болжээ.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top