Өнгөрсөн долоо хоногт Индонезийн аралд хулгайн хэрэгт сэжиглэгдсэн барууны хоёр жуулчны ичгүүрийн пайз зүүн гудамжаар алхуулж байгаа зураг түгжээ.
Тэд Жили Травэнгэн арал дээр хамгаалалтын ажилтнуудын хамт гудамжаар алхсан юм.
Пайзан дээр “Би бол хулгайч. Над шиг битгий болоорой” гэж бичжээ.
Жили арал дээр гэмт хэрэг үйлдэгчдийг ийн гудамжаар алхуулж ард олноор жигшүүлдэг болсоор олон жилийн нүүр үзээд байна. Тэднийг аль улсын иргэд гэдгийг тодорхой зарлаагүй байгаа бөгөөд хосууд дугуй хулгайлсан нь камерт бичигджээ.
Энэхүү зураг бяцхан арлын албан ёсны фэйсбүүк хуудсанд байршсан нь хачин үйлийн талаарх олон асуулт араасаа дагуулаад байна.
Орон нутгийн аялал жуулчлал хариуцсан албаны дарга Лалу Мухамэд BBC-д гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг олны өмнө алхуулах нь орон нутгийн удирдлагууд болон цагдаагийн байгууллагынхны хооронд хийсэн гэрээний дагуу явагддаг ажил хэмээн ярьжээ.
Нэг талдаа ердөө 7 км Травэнгэний арал бол хамгийн жижигхэн, амар тайван, аюулгүй газар юм. Үүгээрээ ч олон сая жуулчдыг татдаг Балитай огт адилгүй.
Жилигийн арлууд дээр цагдаагийн ажилтнууд байнга оролцдоггүй. Цагдаа нар онц шаардлагатай үед арал дээр ирнэ үү гэхээс энгийн үед хувийн хэвшлийн хамгаалалтын ажилтнууд арлын аюулгүй байдлыг хариуцан ажилладаг байна. Залхаан цээрлүүлэлтийн үеэр нэг нь цагдаагийн хувцастай байсныг эс тооцвол бүгд хамгаалалтын ажилтнууд байв.
У.Маргад
Сэтгэгдэл ( 3 )
bayartsogtod iim sambar zuulgevel yasiin
Mongold tegvel zuuhgui hun barag baihgui biz
manaid heregtei yum bn