Хоригдлууд нэг нэгнээ идсэн хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 22

Венесуэл улсын Тачира гэгдэх шоронд хоригдлууд үймээн гаргаж, тэр үеэр хоригдлууд бие биенийгээ барьж идсэн хэрэг гарчээ. Энэ талаар The Independent сонинд амиа алдсан хоригдол Хуан Карлос Эррарагийн эцэг мэдэгджээ. Тэрээр уг шоронд эмх замбраагүй явдал гарсны дараа тэнд хоригдож буй хүүгээ эргэхээр очоод ийм явдал болсныг мэдсэн байна. Түүнийг шоронд ирэхэд тэнд хоригдож буй нэг хоригдол уг аймшигт явдлыг түүнд ярьж, болсон явдлыг өөрийн нүдээр харснаа хэлжээ. Нүдээр харсан гэрчийн мэдүүлгээр бол 40 хоригдол Хуан Карлос болон өөр хоёр хоригдлыг барьж аван ,гэдсийг нь хүйлж, дараа нь бүгдээрээ нийлж байгаад идсэн байна.

Уг хэргийг толгойлсон этгээд нь Венесуэлийн цуврал алуурчин,хүний мах иддэгээрээ алдаршсан Дорангель Варгас байсныг тэндхийн зарим хоригдлууд баталж байгаа аж. Хүүгээ алуурчдад алдсан хүүгийн аав энэ талаар хэлэхдээ : “алуурчдад амиа алдсан хүүгийнхээ цогцсыг оршуулхын тулд надад ядаж түүний минь ганц яс ч гэсэн олдоосой гэж би бурхан тэнгэрт залбирч залбирч байна” гэж хэлжээ. Харин Венесуэлийн хорих байгууллагын тэргүүн Ирис Варела тус шоронд хоёр хоригдол амиа алдсаныг хүлээн зөвшөөрөөд , хоригдлууд хүний мах идсэн талаар ярихаас татгалзсан байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэн байна?(103.9.90.130) 2016 оны 12 сарын 22

МООД МОНГОЛООР ДУУС ДАГ ГЭдэг үг санаанд орчихлоо аль хэдийн гарч байсан мэдээг зориудаар сугалж оруулж байх юм даа энэ сайтанд хов жив хүчирхийлэлээс өөр бичих юм тун алгаадаа хахахаххахахахахах манай нутгийнхны хэлдгээр хөөрхөс хөөрхөс

0  |  0
Ц маа(139.5.219.159) 2016 оны 12 сарын 22

Тэгэн мэдээ хийх юмаа олж ядсан тэнэгэр сэтгүүлчээр дүүрчээ

0  |  0
Зочин(103.229.122.155) 2016 оны 12 сарын 21

Ийм тэнэг мэдээ яах гэж тавьдаг юм вэ өөр арай гэгээлэг юм алга уу

0  |  0
уншигч(103.23.51.3) 2016 оны 12 сарын 21

хэзээний юм бичээд байгаан бэ энэ сэтгүүлч нэртэй ухна ,энийг хэдэн сарын өмнө уншиж байсын байна

0  |  0
кккк(103.9.90.98) 2016 оны 12 сарын 21

Баярцогтыг ... юмсан

0  |  0
Top