“Зөрүүд эр”-ийг номхотгосон бүсгүй ОХУ-ын иргэн болно

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 22

Италийн кино жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэн болохоор бичиг баримтаа бүрдүүлж эхэлжээ. Түүнийг монголчууд “Зөрүүд эрийг номхотгосон нь” кинонд Адриано Челентанотой хамтран тоглосноор нь сайн мэдэх билээ.

Дэлхийн урлаг соёлын алдартнууд ОХУ-ын иргэншил авдаг жишиг ийнхүү Орнелла Мутигаар үргэлжлэх нь. Холливудын од Стивен Сигал хэдхэн хоногийн өмнө хойд хөршийн иргэн болоод байсан билээ. Францын жүжигчин Жерар Депардьегээс эхэлсэн энэ шилжилтийг одоогоор АНУ-ын алдарт боксчин Рой Жонс, холимог тулааны од Жефф Монсон зэрэг урлаг спортын алдартнууд үргэлжлүүлээд байгаа юм.

Орнелаа Мутигийн хувьд Орос гарлаараа бахархаж явдаг гэдгээ хаана ч нуудаггүй нэгэн юм байна. Түүний эцэг нь итали, эх нь орос бүсгүй байжээ.  

 

С.Төгөлдөр  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баадай(122.201.23.91) 2016 оны 12 сарын 22

Бага татвараас л болж байгаам

0  |  0
б(174.29.195.186) 2016 оны 12 сарын 22

Оросын иргэн болохоор яадаг юм бол. Баян орны саятнуудын хувьд эх орондоо их хэмжээний татвар тѳлдѳгѳѳс болдог гэсэн. Тэрнээс л болдог байх даа.

0  |  0
WM333(43.228.130.148) 2016 оны 12 сарын 22

Zuv shiidver. Bi udahgui Orosiin irgenshil avna.

0  |  0
Top