WikiLeaks-ыг үүсгэн байгуулагч бэлгийн хүчирхийлэл үйлдсэн үү

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 22

WikiLeaks-ыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Шведэд байхдаа үйлдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийнхээ талаар мэдүүлэг өгөх болжээ. Мэдүүлгийг энэ сарын 14-ний өдөр Лондон дахь Эквадорын элчин сайдын яамны байранд авах юм байна. Дээрх хэргийн улмаас 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд бүгэж буй тэрээр энэ удаа өөрийгөө цагаатгаж болохуйц даацтай мэдүүлэг өгсөн тохиолдолд эрх чөлөөтэй болох боломж нээгдэх юм. Мэдүүлгийг Эквадорын прокурорын алба мэдүүлэг авах бөгөөд Шведийн прокурорын газрын ахлах прокурор Ингрид Исгерн туслахаар оролцож, цагдаагийн мөрдөн байцаагч байлцах гэнэ.

Түүнчлэн мэдүүлгийн үеэр Ассанжаас ДНК-ийн шинжилгээ авч дараа нь Эквадор, Шведийн талаас үр дүнг танилцуулах юм байна. Харин үүний дараа прокурорууд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх эсэхээ шийдэх ажээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top