“Самсунг” корпораци Чуй Сүн Шилийн охиныг 1.3 сая доллараар санхүүжүүлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 22

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе, зөвлөх Чуй Сүн Шилийг тойрсон авлига, хээл хахуулийн дуулианд тус улсын хамгийн том аж ахуйн нэгж “Самсунг” корпорацийн  нэр холбогджээ. Корпарацийн зүгээс Чуй Сүн Шилийн охиныг санхүүжүүлж байсан байж болзошгүй баримтыг Прокурорын байгууллага олж авсан аж. Тодруулбал “Самсунг” корпораци Чуй Сүн Шилийн охин компанийг 1.3 сая доллараар санхүүжүүлж, охин нь энэхүү мөнгийг Германд морин спортын тэмцээн үзэх, зугаалахад зарцуулсан хэмээн сэжиглэгдэж байгаа аж.Корпорацийн зүгээс  хуулийн байгууллагын шалгалт орсон  гэдэг мэдээллийг баталсан байна.

БНСУ-ыг улс төрийн хямрал руу түлхэж магадгүй байгаа Чуй Сүн Шилийн дуулиан ийнхүү  “Самсунг” корпорациар хүрээгээ тэллээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top