“Duty free” дэлгүүрийг хэн санаачилсан бэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 23

Олон улсын нисэх буудлуудын “харьяалалгүй бүс” гэж нэрлэгддэг хэсэгт байдаг “Duty free” буюу татваргүй дэлгүүрийг мэдэхгүй хүн үгүй. Гэвч хэн анх санаачилсныг нь асуувал хариулах хүн цөөн гэдэгт итгэлтэй байна. Ирландын бизнесмэн Брендан О”Реган гэгч 1947 онд дэлхийн хамгийн анхны “Duty free” дэлгүүрийг нутгийнхаа “Шэннон” нисэх буудлын харъяалалгүй бүсэд байгуулж байжээ. Атлантын далайг гатлан нисч ирсэн онгоцууд энд бууж, зорчигчид нь дараагийн нислэгийг хүлээн дундын бүсэд хоёр цаг саатдаг байж л дээ. Тэднээс мөнгө салгах боломжийг овжин бизнесмэн олж харсан хэрэг. Дундын бүс нь Ирландын нутаг дэвсгэрт тооцогддоггүй учир О’Реганд татвар төлөх хэрэг ч байсангүй. Ингэснээрээ бараагаа илүү хямд зарах бололцоотой болсон байна. Түүнээс хойш олон нисэх буудалд ийм дэлгүүр нээгдсээр одоо үед ирсэн юм.

            Гэхдээ О’Реганы санаа шинэ зүйл биш, усан онгоцон дээр татваргүй бүс байгуулах санаа түүнээс ч өмнө гарч хэрэгжиж байжээ.      

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШИНЭ ОН(103.57.94.121) 2016 оны 12 сарын 23

ТЭР ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН

0  |  0
Top