Хэт их жинтэй ихрүүдийн ээж тусламж хүсчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 27

Зүүн хойд Хятадын Шэньян хотод амьдардаг ганц бие ээж олон нийтээс тусламж хүсчээ. Тэрбээр 1994 онд анх нярайлж ихэр хөвгүүдтэй болсон бөгөөд тэд өдгөө 22 настай юм. Гэвч хөвгүүд анх төрөхөөсөө л аутизмтай хэмээн оношлогдож, түүгээр ч зогсохгүй жин нэмж эхэлсэн байна. Одоо хөвгүүдийн том нь 550 фунт буфу 250 орчим кг жинтэй бол бага хүү нь 275 фунт буюу 125 кг жинтэй ажээ.

Ихрүүдийн хувьд олон нийтэд тийм ч таатай ханддаггүй бөгөөд багаасаа л зожиг өссөн байна. Үүгээр ч зогсохгүй хөвгүүдийн том нь тархины саажилттай бөгөөд нэг настай хүүхэдтэй адил сэтгэдэг гэнэ. Тэрбээр сүүлийн үед “ээж” гэж хэлж сурч байгаа ажээ.


Хөвгүүдийн ээж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Дутуу төрсөн маань хөвгүүдийг минь ийм болоход нөлөөлсөн байх. Гэхдээ би хөвгүүддээ хайртай. Тэд минь намайг үргэлж баярлуулдаг. Бага хүү маань үргэлж ахыгаа асарч, дэмжиж тусалж байдаг” хэмээн ярьсан байна.

Ихрүүдийн бага нь төгөлдөр хуур тоглож, дуу дуулах дуртай бөгөөд Бээжингийн Тархины эрүүл мэндийн эмнэлгийн ерөнхийлөгчийн тусламжтайгаар өвчтөнүүдэд тоглолтоо хүртэл хийгээд амжижээ.

Хоёр ихрийн хувьд энгийн хүмүүсээс хэд дахин илүү иддэг бөгөөд тэдний сарын хоолонд зарцуулсан мөнгийг тооцож үзвэл, Хятадын хамгийн их орлоготой айлын сарын төсөвтэй тэнцэхээр байдаг гэнэ.  Энэ их мөнгийг өнөөг хүртэл гаргаж, амьдралаа зогоож яваа ганц бие ээж арга ядахын эрхэнд олон нийтэд хандаж, тусламж хүссэн байна хэмээн “Peoples daily post” сайтад нийтэлжээ. 

О.Анир


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uuu(103.212.119.191) 2016 оны 12 сарын 28

Ene ch uvchin l doo huurhii, iim uvchin bdagiin gsen shd ideed l bdag yruusuu zogsoj chadadgui

0  |  0
Ariuntuya(103.229.123.79) 2016 оны 12 сарын 27

Ewii dee

0  |  0
(103.57.92.33) 2016 оны 12 сарын 27

yana odo yu ve

0  |  0
Top