2017 оны тухай Нострадамусын зөгнөл

2017 оны 01 сарын 02

Шинэ он дөнгөж эхлээд буй энэ цаг үед 2017 онд хүн төрөлхтнийг юу хүлээж байгаа талаар францын алдарт одон орон судлаач, эмч Нострадамус хэрхэн зөгнөснийг хүмүүс хэлэлцэж эхэлжээ.

Нээлттэй эх сурвалжуудын мэдээллээс харахад, Нострадамус дараах байдлаар зөгнөсөн байна: Ертөнц дээр нэгэн эрэмдэг хүүхэд төрөх бөгөөд хар бараан үе эхлэхийг билэгдэнэ гэнэ. Хар сүүдэр Дорноос эхлэн, олон том улс орнууд, түүн дотор Орос орныг хамарсан Дэлхийн гуравдугаар дайныг өдөөх хэдий ч дайн 2017 онд дуусна.

Гол мөрөн мэт цус асгарахын зэрэгцээ өөр хор уршиг ч дагалдах болно, жишээ нь, шинэ төрлийн химийн зэвсэг туршсанаар арьсны хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэнэ. Хүмүүс хойд зүгт суурьшиж эхэлнэ. “Соёл иргэншлийн өлгий нутаг” Орос орон болох бөгөөд европын амьд үлдэгсэд Сибирьт суурьших болно.

Хүн төрөлхтөн байгалийн гамшигт ихээр өртөнө: Оны эхээр хүчтэй аадар бороо орж, Чех, Унгар, Их Британи гэх мэт европын олон орнууд үерт автан, зарим газар нутаг нь усаар хучигдах болно.

2017 онд нарны эрчим хүч ашиглах аргууд боловсронгуй болсонтой холбоотойгоор дэлхийн эдийн засаг өсөх тал руугаа хандана.

Дашрамд дурдахад, Мишель де Нострадамус бол францын одон оронч, эмч, эм зүйч, алхимич бөгөөд XYI зуунд амьдарч байсан билээ. Тэрээр урьдчилсан таамаглал, зөн билгээрээ алдаршсан юм.

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(103.212.116.120) 2017 оны 01 сарын 02

Худал шүү дээ. Ванга эмээ тэгж хэлсэн л гэнэ, Нострадамус тэгж хэлсэн л гэнэ. Дараа нь биелээгүзй л байдаг шүү дээ. Харин үйл явдал болсны дараа хэлсэн үгэнд нь тохируулах гэж үзнэ. Энэ чинь харь гаригийнхан гэдэг шиг худал зүйл шүү дээ. Шинжлэх ухаан хөгсөн газарт ийм юманд хүн үнэмшихгүй.

0  |  0
Top