Хоёр гаргүй хэдий ч хэвтэрт орсон 91 настай ээжийгээ асардаг залуу

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 06

БНХАУ-ын томоохон хотын нэг Чунцинд амьдардаг хоёр гаргүй атлаа газар тариалан эрхэлж, хэвтэрт байдаг ээжийгээ асардаг фермерийн талаар http://shanghaiist.com/ сайтад нийтэлжээ.

Фермер залуугийн амьдралын үнэн түүх нийтлэгдсэн даруйдаа маш олон уншигчийн сэтгэлийг хөдлөгсөн бөгөөд түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх гэсэн хүмүүс сайтын редакци руу өдөр бүр залгаж байгаа гэнэ.

Олны анхааралд ороод байгаа фермер залуугийн хувьд долоон настай байхдаа цахилгааны осолд орж, хоёр гаргүй болсон бөгөөд өдгөө 48 настай юм. Түүнийг Чен гэдэг аж.

Тэр хэдийгээр хоёр гаргүй болсон ч амьдралдаа сөхөрсөнгүй, харин ч бүхнийг хийж бүтээхийн төлөө ийнхүү чадах бүхнээ хийж байгаа гэнэ. Тэрбээр зургаан хүүхэдтэй айлын хамгийн бага нь бөгөөд ах эгч нар нь тусдаа гарч, ээжийнхээ хамт амьдрах болжээ.

Гэвч 2014 оноос хойш түүний ээж бронхит өвчний улмаас хэвтэрт орсон байна. Өдгөө 91 настай ээжийнхээ төлөө Чен эрдэнэ шиш, олон төрлийн жимс ногоог тарьж ургуулан, мөнгө олж тэжээдэг болжээ. Тэрбээр ээжийгээ өдөрт гурван удаа хооллодог  гэнэ.

Үүгээр ч зогсохгүй Чен 20 гаруй ямаатай.

Хоёр гаргүй болсон долоон настай Чен хүүгийн бие даах чадвар, ажилч хичээнгүй занг тосгоныхон нь магтан ярьцгаадаг бөгөөд тэрбээр аль хэдийнэ хотынхоо хүн бүрт танигдсан байна.

Чен хоол хийх, аяга угаах, эрдэнэ шишээ ялгах гээд бүхий ажлыг хөлөөрөө хийдэг бөгөөд энэ талаараа “Заримдаа хөл минь гараас илүү чухал эрхтэн юм гэж бодол төрдөг. Би бусдаас тусламж гуйхын оронд энэ амьдралыг өөрийнхөөрөө хэрхэн давж туулах вэ гэж тунгаан боддог. Аливаа зүйлийг хэцүү гэж бодоод байвал амар хялбар бүтэхгүй шүү дээ” гэжээ.

Түүний талаарх нийтлэлийн дор нэгэн хятад эмэгтэй “Би түүний ээжийгээ хооллож байгаа зургийг хараад маш их уйллаа. Түүн шиг хүн олон байгаасай. Хүн хичээвэл яаж ч амьдарч чаддаг юм аа гэдэг бодит жишээ энэ байна. Чений гэр бүлд аз жаргал хүсье” гэж бичсэн байна. 

О.Анир

Эх сурвалж: http://shanghaiist.com/

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xx(78.250.158.96) 2018 оны 01 сарын 05

yadaj uruusun gariig ni uldeechihgui horvoo ch hatuu yum daa

0  |  0
Mongol zaluu(47.138.251.117) 2017 оны 01 сарын 07

Manai mongol zaluuchuud erxten byten baij ex etsegee baig gexed ooriigoo tejeej chadaxgyi xymyys olon baina sh dee!

0  |  0
Зочин БМ(139.5.218.163) 2017 оны 01 сарын 06

ҮНЭХЭЭР АГУУ СЭТГЭЛТЭЙ ХҮН ЮМАА, МАНАЙД БАЙГАА ЭРХТЭН БҮТЭН МӨРТЛӨӨ ХОГ ТҮҮЖ ТРАНШЕЙНД ХЭВТЭН НОХОЙ ШИГ АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮС ҮҮНИЙГ ХАРЖ ҮЛГЭР ДУУРИАЛ АВААСАЙ.

0  |  0
zochin(139.5.218.227) 2017 оны 01 сарын 06

Aguu aguu heleh ch yum alga

0  |  0
unshigch(188.63.13.9) 2017 оны 01 сарын 06

yneheer aguu baina shyy

0  |  0
zochin(182.160.5.35) 2017 оны 01 сарын 06

hetsuu ch yumaadaa

0  |  0
jargal(202.170.68.162) 2017 оны 01 сарын 06

gaihaltai gej uuniig l heleh bh. burhan urshuug

0  |  0
Bi(59.153.115.68) 2017 оны 01 сарын 06

Buyn n irnee,sain hani ur huuhedtei bolno

0  |  0
batbaatar(122.201.25.46) 2017 оны 01 сарын 06

aguu gej eniig heleh baihaa vneheer ene zaluugaar bakharj bn da

0  |  0
Top