81 настай энэ эр БНХАУ-д хөгшрөлтийн түгээмэл үзэл бодлыг өөрчлөн төлөвшүүлэхийн төлөө бүхий л үйл ажиллагаагаа зориулж яваа нэгэн. Түүнийг Ван гэдэг бөгөөд 81 насыг зооглож, үс нь бууралтаж ирсэн ч өөрийгөө нэг ч удаа хөгширч байна гэж бодож байгаагүй аж. Үүгээр ч зогсохгүй тэрбээр булчин чангаруулах дасгалуудыг өдөр бүр хийж, заримдаа загварын тайзнаа ч алхдаг байна. Тэрбээр өдрийн ихэнх цагийг усанд сэлэхэд зарцуулдаг бөгөөд цанын спортоор ч хичээллэх дуртай гэнэ.
Түүний талаар хятадын сошиал хэрэглэгчид "Хятадын хамгийн царайлаг өвөө" хэмээн бичдэг бөгөөд Ван өөрийнхөө талаар "Миний амьдрал одоо л дөнгөж эхэлж байна" гэж ярьдаг ажээ.
О.Анир
Сэтгэгдэл ( 0 )