Худагт унасан эмэгтэйг аврах гэж байсан аврагч ухаан алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 12

БНХАУ-ын Аняан хотын нэгэн тосгонд өнгөрөгч ням гарагийн үдээс хойш 20 метр гүн худаг руу унасан Ху Юуяан хэмээх эмэгтэйг аврах үйл ажиллагаа болжээ. Тус эмэгтэйн хувьд сэтгэцийн эмгэгтэй бөгөөд түүнийг худаг руу унахыг харсан нэгэн хүү аврах багийнханд дуудлага өгчээ. 

Түүнийг аврах үйл ажиллагаа 20 минутын турш үргэлжилсэн байна. Ху-гийн унасан худгаас ус гарахаа больсон учраас хэдэн жилийн өмнөөс ашиглахаа больсон бөгөөд хатаж, эвдэрсэн худагт аврах ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй байсан талаар аврагчид ярьжээ. Ху-г аврахаар оролдсон эхний оролдлого бүтэлгүйтэж, аврагч залуу агааргүйдэж хэсэг хугацаанд ухаан алдсан байна. Гэвч тэрбээр шантралгүй дахин оролдож бүсгүйг худгаас татан гаргажээ.

Аврагч болоод сэтгэцийн өвчтэй эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тогтворжиж байгаа гэнэ.

О.Анир

Эх сурвалж: ChinaGlobalTVNetwork


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
к.д(103.26.193.177) 2017 оны 01 сарын 12

хаа байгаа хужаад нэг хүн худагт унах ..унаснаа авах үгүй нь энд ямар пад байнаа .бичих юмаа олдоггүй юм уу эсвэл хужаа юм уу

0  |  0
Top