Мэри Эллен Марк: Хоорондоо яг адил хүмүүс байдагт би огт итгэдэггүй

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 13

Мэри Эллен Марк 1940 онд АНУ-ын Пенсильванид төрсөн ба есөн наснаасаа эхлэн  зураг авч сурчээ. 1962 онд Пеньсильваний их сургуулийг “Уран зураг ба урлагийн түүх” мэргэжлээр дүүргээд дараа нь 1967 онд Нью-Йоркд шилжин амьдарч фото сэтгүүл зүйгээр идэвхтэй оролдох болжээ.

Тэрээр 1969 оноос киноны зураг авалтын үед фото зураг авдаг болсон бөгөөд тэр үеэс эдүгээ хүртэл Мэри Эллен Марк хэдэн зуун киноны зураг авалт дээр байлцаж, түүний авсан зураг өнөөг хүртэл дэлхийн нэртэй сэтгүүлүүдэд хэвлэгдсээр байна. Үүнээс гадна тэрээр ихрүүдийн зургийг авах сонирхолтой байжээ. Энэ талаараа тэрээр “Ихрүүд сонирхлыг минь маш их татдаг. Дөчин жил гэрэл зураг дарахдаа боломж л таарвал ихрүүдийг буулгаж байв. Хоорондоо яг адил хүмүүс байна гэдэгт би огт итгэдэггүй. Ихрүүдийг буулгахад 20x24 Polaroid камер л тохирно. Энэ камераар ихрүүдийн хамгийн адилхан чанарыг төдийгүй хамгийн ялгаатай зүйлийг ч би харуулж чадна. Гэрэл зурагт дуртай шигээ би тэдэнтэй ярилцах их дуртай. Ихэртэй байхын гайхамшиг, бас хэцүүг ч тэд ярьдаг. Тэд амьдралд тохиох аймшиг, ичгүүр, галзуу мөчүүд хийгээд агуу хайраа ч бие биетэйгээ хуваалцдаг билээ" хэмээн ярьж байв. 

О.Анир


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top