Гиннесийн нэгэн шинэ рекорд өнгөрөгч мягмар гарагт Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо тогтоогдсон байна. Энэхүү арга хэмжээг Хятадын хамгийн том гар утас үйлдвэрлэгч “Huawei” компани зохион байгуулсан бөгөөд тэд өөрийн утсыг хэрэглэдэг 200 орчим хүнийг урьж, гурван минутад хичнээн сельфи хийхийг нь мэдэхийг хүсчээ.
Ингэхдээ тухайн нэг утсаар сельфи хийж байгаа хүн гурван минутын хугацаанд хамгийн олон хүнтэй хамтдаа сельфидсэн байх ёстой гэнэ. Тэмцээний эцсийн дүн гарахад гурван минутад 160 хүнтэй сельфи хийсэн хүн Гиннесийн шинэ рекордын батламжийг авахаар болсон байна.
О.Анир
Эх сурвалж: ChinaGlobalTVNetwork
Сэтгэгдэл ( 0 )