Сансарт янз бүрийн нууцлаг зүйлстэй учирсан тухай дурсамж олон бий. сансрын анхны нисгэгч Юрий Гагарин хүртэл тойрог замд, хөлгийнхөө бүхээгт арслан харсан тухай домог мэт яриа бий. Тэгвэл урд хөрш БНХАУ-ын анхны сансрын нисгэгч Ян Ливей ч мөн тиймэрхүү нууцлаг зүйлстэй учирснаа дурсан ярьсан байна.
2003 онд, анхны нислэгээ үйлдэж байх үед хөлгийнх нь бүхээгт маш нууцлаг бөмбөрийн цохилт сонсогдож эхэлжээ. Цохилт нь жигд хэмнэлтэй биш, дуу нь эрт дээр үеийн хүмүүсийн хэрэглэж байсан бөмбөр болов уу гэмээр чимээтэй байсан аж. Тухайн үед хөлөг дотор бөмбөртэй төстэй дуу чимээ гаргах юу ч байхгүй байсан тул Ян Ливей ихэд гайхжээ. Хамгийн сонирхолтой нь, нууцлаг дуу чимээ ер бусын айдас хүйдсийг дамжуулж байсан бөгөөд сансрын нисгэгч айдаст автаж, ухаан алдах шахаж байжээ. Түүний толгойд хамгийн түрүүнд “харь гаригийнхан” гэсэн бодол орж ирсэн гэнэ.
Нислэгээс буцаж ирснийхээ дараа тэрээр энэ тухайгаа хэнд ч хэлэлгүй нууцалсан байна. Чихэнд нь бөмбөрийн дуу ч дахиж сонсогдоогүй аж. Өдгөө хошууч генерал болсон Ян Ливей саяхан хийлгэсэн хэвлэлийн хурлынхаа үеэр дээрх түүхийг ярьжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 7 )
bidnees l mundag bna
өөрөө их аймаар хүн цочмоор царайтай
neg yumaa khicheen gargakh gesen yum, baga doromjil, ajilaa idevkhitei khii , zugeer mungu avakh sanaatai
emxii iljig. byryy sonsool.kk.dalabch n zoxisniig medexgvi iljig emne n orosuud zendee l nisee biz de kkk
pulsar star ?