Дэлхий нарыг тойрч эргэдэг гэдгийг хүн бүр мэднэ. Тодорхой хэлбэл, нар өөрийн массаараа манай дэлхийг өөртөө татаж тойрон эргэхэд хүргэдэг шүү дээ. Нар далай ван, дэлхийн вангаас эхлээд аварга том Бархасбадь, Санчирыг ч дагуулуудтай нь хамт тогтоон барьж байдаг. Тэгвэл энэ чухал үүрэгтэй нар маань гэнэт алга болчихвол яах вэ. Шууд л тойрог замаасаа гарч орчлонгийн уудамд хаа хамаагүй нисэн одох юм болов уу. Энэ асуултад эрдэмтэд “Жолоодлогогүй болох нь болно, гэхдээ шууд биш” гэж хариулж байна. Онол ёсоор юу ч гэрлийн хурднаас илүү хурдтай байж болохгүй. Нарны гэрэл дэлхийд найман минут 50 секундын дараа ирдгийн нэгэн адил нар алга болсон тухай мэдээлэл ч мөн манай дэлхийд мөн хугацааны дараа ирэх гэнэ. Тэр болтол эх дэлхий маань тойрог замаа амар амгалан үргэлжлүүлсээр байх ажээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Солиот.
yamarch todorkhoy medee;lel ugsunguy