Зүүн Хятадын Ханчжоу гэх жижиг хотод амьдардаг 93 настай Хонг хэмээх эмэгтэй сүүлийн 20 жил тасралтгүй онлайн тоглоом тоглож байгаа гэнэ.
Тэрбээр ахимаг болон өндөр насанд үүсдэг оюуны хомсдолын хамгийн түгээмэл тохиолдол болох альцгеймер өвчтэй хэдий ч видео тоглоомыг хэнээс ч дутахгүй тоглодог ажээ. Түүний энэхүү зуршлын талаар хүү нь “Энэхүү тоглоом альцгеймер өвчнийх нь явцыг бууруулах сайн талтай гэж харж байна. Ээжид маань сүүлийн жилүүдэд энэхүү тоглоом нь амьдарлынх нь гол зүйл болоод байгаа” хэмээн ярьсан байна.
Харин Хонг энэ талаар “Би ялаад байвал тоглоод л байдаг. Харин ялагдчихвал тэр дороо болимоор санагдддаг. Гэвч чаддаггүй” хэмээн ярьжээ.
Хэдийгээр Хонг өдгөө 93 настай ч түүний хараа огт муудаагүй бөгөөд сонсгол нь ч маш сайн гэнэ.
О.Анир
Эх сурвалж: China dialy news
Сэтгэгдэл ( 0 )