2017 оны хамгийн аз жаргалгүй өдрийг тодорхойлжээ

2017 оны 01 сарын 17

Британийн Кардифф их сургуулийн эрдэмтэн Клифф Арнол “2017 оны хамгийн аз жаргалгүй өдрийг” тодорхойлсон байна.  Түүний тооцоолсноор, энэ өдөр бол нэгдүгээр сарын гурав дахь даваа гариг буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр байжээ.

Энд Арнол хэд хэдэн шалтгаан дурдсан байна. Нэгд, ажлын ээлжит долоо хоногийн анхны өдөр, баяр ёслолууд ард хоцорсон, шоу наргиан цэнгээн, бэлэг сэлтэд нэлээн мөнгө үрчихсэн, цалин буухад бас овоо хэд хоног дутуу байгаа.

Мөн 2017 оны эхээр дэлхийн улстөрийн нөхцөл байдал хүмүүсийг нэлээн айлгаж байгаа тухай эрдэмтэн тэмдэглэсэн байна. Олон хүмүүс хямралаас болгоомжилж байгаа: ажил дээрх цомхотгол, үнийн өсөлт гэх мэт.

Ер нь, амьдралынхаа бүхий л асуудлуудын талаар хүн нэгэн зэрэг бодоод ирэхээр түүнд сөрөг сэтгэл хөдлөл давамгайлан эрч хүч нь сулардаг гэж сэтгэлзүйч үзэж байгаа аж. 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top