Яг л Тэйлор Свифт шиг дуулж, бүжиглэж, жүжиглэх долоон настай Ся Вигор Филлипиний телевизийн алдартай шоунд оролцож байна.
Тэрбээр Тэйлорын үсээ хаях хөдөлгөөнийг яг ижилхэн дуурайхаас гадна хувцаслалт, нүүр будалтаа ч адилхан хийдэг гэнэ. Түүний цагаан царай яг л Тэйлорынх шиг хэмээн үзэгчид ярьдаг ажээ.
Бяцхан Ся “Би хэзээ нэгэн цагт Свифттэй уулзаж, хамтдаа дуулахыг хүсч байна” хэмээн ярьсан байна. Түүний оролцсон нэвтрүүлгийг онлайнаар өдөрт сая хүн үздэг бөгөөд түүний бичлэг одоогоор 4 сая үзэгчдэд хүрээд байгаа ажээ.
О.Анир
Сэтгэгдэл ( 1 )
хөөрхөн юм бэ