Герман цэргүүдэд сексийн боловсрол олгоно

2017 оны 01 сарын 20

Бундесверийн цэргийн албан хаагчид, армийн анги нэгтгэлүүдэд шинээр элсэгчдэд сексийн боловсрол, секс ёс зүйн сургалт заавал орж байхаар болжээ. Холбооны Герман улсын Батлан хамгаалах яам цэрэг дайчдын секс чиг хандлагад зориулсан цуврал хичээлүүдийг явуулах талаар зарласан байна.

Иймэрхүү үйл ажиллагааг зохион байгуулах санал санаачлагыг Германы батлан хамгаалах салбарын тэргүүн Урсула фон дер Ляйен санаачилсан бөгөөд тэрээр анхны туршилтын хичээлийг заах аж.

Сексийн янз бүрийн чиг хандлагатай хүмүүсийн боломжийг хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаар тэдгээр сургалтууд дээр яригдах юм байна. Түүнээс гадна, ЛГБТ нийгэмлэгийн хосуудад хандан, цэргийн алба хаахад таатай нөхцөл боломжоор хангаж өгөх учраас армид элсэхийг уриалсан байна.

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top