Германы армийн эсрэг 150 овчарк ТУЛАЛДАЖ АМЬ ЭРСЭДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 20

500 хилчин ,150 хил хамгаалах албанд сургуулилсан овчарк нохойн алдарт хөшөө.

1941 оны зургаадугаар сарын 30-нд "Лейбштандарт Адольф Гитлер" нэртэй бригад явган цэргүүд болон танкаар Украйны Черкащины Легедзино тосгон руу довтолжээ.

Бригадын өмнөөс хориглон байлдах Оросын 500 хилчин байсан гэдэг.

Дайсны илт давуу хүчний өмнөөс хоёр хоног нутгаа хамгаалсан тэдгээр дайчдын сум дуусч, хамгийн сүүлд сургуулилж бэлдсэн 150 овчаркаагаргажээ.

Ноход галан дундуур дайсны явган цэргийн хоолойг тас хазан хүчтэй тэмцэл хийсэн ба дайчдын хамт дайсны 17 танкийг устгаж, явган цэргийн дайралтыг зогсоож чадсан ч бүгд амь үрэгдсэн байна.

Өлсгөлөн ноход маш ширүүн дайрч, Германы армийн цэргүүд айснаасаа болоод ухрахад хүрчээ. Зарим нохдод танк эсэргүүцэх гранат зүүлгэн мөлхүүлж, танк дэлбэлж байсан гэдэг. Хилчид Бериягийн мэдлийнх байсан учир энэхүү түүхийг хав дарж, нэлээд хойно олон нийтэд ил болгон хилчид болон нохдод зориулж энэхүү хөшөө босгосон аж.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top