Ихрүүдийг гэртээ төрүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 20

Сарита хэмээх эмэгтэй ихэр хөвгүүдээ гэртээ төрүүлэх зоригтой шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ тэрбээр өөрийн төрөлтийн бүхий л явцыг гэрэл зургийн хальснаа буулгахыг хүссэн бөгөөд түүний энэхүү шийдвэрийг гэр бүлийнхэн нь эхэндээ их эсэргүүцэж байсан ч эцэстээ зөвшөөрч, мэргэжлийн эмч нарын тусламжийг авахаар болсон байна.

Саритагийн хувьд хоёр жилийн өмнө анх нярайлж байсан бөгөөд түүний хүү Эмерсон ч дүү нараа гарч ирэхийг тэсэн ядан хүлээсэн гэнэ. Бяцхан хүү эхэндээ юу болж байгааг ойлгоогүй ч өвдөн шаналах ээжийгээ хайрлан энхрийлж, үнсэж байжээ.

Ийнхүү Саритагийн ихэр хөвгүүдийн нэг Амос нэгдүгээр сарын 6-ны өдөр мэндэлсэн бол нөгөө ихэр болох Ноа урт удаан өвдөлтийн дараа буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр төржээ. Энэ талаар ихрүүдийн ээж “Хүмүүс өмнө нь ийм үйлдэл хийж байгаагүй, мөн ихэр хүүхэд төрүүлэх гэж байгаа эмэгтэй ийм шийдвэр гаргаж чадахгүй гэж маш олон хүнээс зэмлэл сонссон. Гэхдээ би энэ зоригтой шийдвэрийг гаргасандаа маш их баяртай байна. Би ийм л мэдрэмжийг авахыг хүссэн” хэмээн ярьсан байна. 

О.Анир

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ugi(93.231.155.7) 2017 оны 01 сарын 20

Iii bi bol chdahguin bn zurgiig n haraad bvvr aichlaa

0  |  0
aimar yumaaa(182.160.1.92) 2017 оны 01 сарын 20

yaj ingej dewchij deswerldeg bnaaa

0  |  0
ЗОЧИН(49.0.133.130) 2017 оны 01 сарын 20

ГАЙХАЛТАЙ . ЭРҮҮЛ ЭНХ , АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЬЕ

0  |  0
Top