Өргүй хүн гараа өргө.
Гараа өргөсөн хүн байна уу?
Бүэллэр? Бүэллэр ?
Тэр үнэн. Америкчуудын олонх нь оюутны зээл, зээлийн картын үлдэгдэл, моргэйж эсвэл автомашины зээл гэх мэт ямар нэг төрлийн өртэй байдаг.
Гэвч зарим хүмүүс өрөө буруу аргаар зохицуулах гэж оролддог хэмээн Вашингтон хотын Зээлийн Зөвлөгөө өгөх Үндэсний Сангийн төлөөлөгч Гэйл Каннингам ярьж байна.
“Санхүүгээ зөв зохицуулах тийм хэцүү шинжлэх ухаан биш. Хүмүүсийн хийдэг алдаанууд нь санхүүг маш энгийн зүйлстэй холбоотой байдаг боловч хүмүүс өөрийн эрхгүй алдаа гаргасаар байдаг” гэж Каннингам ярьж байна.
Тэрээр санхүүгийн мэргэжилтнүүдтэй хамтран өр зээлээ зохицуулах үед гаргадаг хүмүүсийн 6 алдааг бидэнтэй хуваалцаж байна.
1.Полд төлөхийн тулд Питэрийг дээрэмдэх
"Эхний алдаа бол нэгээс авч нөгөөд өгөх" юм гэж Мичиганы дампуурал хариуцсан өмгөөлөгч Каралис М.Ласснер хэлж байна.
Тэрээр зээлийн картнаасаа урьдчилан бэлэн мөнгө авах эсвэл моргэйжийн төлбөрөө төлөхдөө зээлийн карт ашиглахаас зайлсхийхийг зээлдэгчдэд зөвлөж байна. Ингэх нь зээлдэгч ноцтой аюулд орж байгаагийн илрэл юм.
Үүний адил зээлдэгчид өрөө төлөхийн тулд түрээс эсвэл хэрэглээний төлбөрт төлөхөөр хойш хийсэн мөнгөө хэрэглэх нь зөв арга биш гэж Каннингам ярьдаг. “Хэрэв зээлдүүлэгч чинь баяртай байгаа боловч чиний хувьд амьдрал бараан байгаа бол та алдаж явна аа гэсэн үг” хэмээн тэрээр хэлж байна.
Нэг эх үүсвэрээс мөнгө авч нөгөө өрөө төлөх нь өрөө зохицуулах буруу арга бөгөөд “Полд төлөх гэж Питэрийг дээрэмдэх синдром гэж нэрлэдэг. Ингэсээр Питэр өрөөс залхдаг” гэж тэрээр хэлж байна.
2.Эхлээд жижиг өрөө дарах
Нэг өрөө төлж дуусгаж чадвал амжилт гэсэн үг. Гэхдээ заримдаа хүмүүс өндөр хүүтэй өрөө дарахад мөнгөө зарцуулахын оронд жижиг өрөө дарахад цагаа үрдэг.
“Өндөр хүүтэй зээлийн хүү хир зэрэг хурдан нэмэгддэгийг хүмүүс ойлгодоггүй” хэмээн Мичиганы Их Сургуулийн маркетингийн дэд профессор Скотт Рик хэлсэн байдаг.
Тэрээр хэлэхдээ жижиг өрөө дараад амжилтанд хүрсэн мэт сэтгэгдэл өөртөө төрүүлэх гэж эрмэлздэг нь хүний мөн чанар юм гэжээ.
Дэд профессор Скотт Рикийн хэлснээр: Өндөр хүүтэй өрөө дарахын оронд ийм арга хэрэглээд байвал өрнөөс гарахад улам л хэцүү болох болно гэжээ.
“Судалгаанаас харахад ингэж жижиг өрөө дарсаны дараа амжилтаа тэмдэглээд өрөө төлөх барагдуулах хурдаа сааруулдаг” гэж тэрээр хэлсэн.
Нью Жерсигийн Мэркадиэн Группын гүйцэтгэх захирал Маргуэрит Маунт, хэрэглэгчид ямар өр хамгийн өндөр хүүтэйг байгааг олж хараад түүнээс түрүүлж салах зорилго тавихыг зөвлөж байна. Энэ өрөө төлж дууссаны дараа сар бүр энэ өрийг төлөхөд зарцуулж байсан мөнгөө дараагийн хамгийн өндөр хүүтэй өрөө төлөхөд зарцуулж болно.
3.Өр төлөх чадвартаа бодитой бус хандах
Өр хураагдах нь амархан байдаг. Хүн эдийн засгийн ирээдүй гэгээтэй харагдаж байна гэж бодоод шинэ машин худалдаж авахаар шийдэх буюу нэмж зээл авдаг.
“Хүмүүс сайн зүйлийг зорьж явдаг. Булан тойроод хөлөг онгоц нь хүлээж байгаа мэт сэтгэдэг. Гэвч заримдаа тэр буланг тойрч чаддаггүй” хэмээн Каннингам ярьж байна.
Охайогийн Их Сургуулийн хүмүүнлэгийн ухааны профессор Шерман Ханна 2008 оны санхүүгийн хямралаас өмнө дээд боловсролтой америкчуудын ихэнх нь төлж барагдуулж чадахаасаа их хэмжээний зээл авдаг болсон байсныг судалгаагаар олж тогтоожээ. Коллежийн боловсролтой хүмүүс ахлах сургууль буюу түүнээс доош боловсролтой хүмүүсээс илүү орлогынхоо 40 гаруй хувийг өрөө төлөхөд зарцуулж байсан.
Профессор Шерман Ханна: Ийм коллежийн боловсролтой хүмүүс ирээдүйнхээ талаар хэт өөдрөг үзэлтэй байдаг бөгөөд эдийн засгийн асуудлаар санаа зовдоггүйтэй зарим талаар холбоотой. Гэвч юм хэрхэн буруугаар эргэж болох талаар бодож үзээгүй бол аюулд орох нь амархан байдаг.
“Цаг сайхан байх үед хүмүүс сандарсан үедээ хэрэглэх хадгаламж хуримтлуулдаггүй. Гэвч та Үүрд цаг сайхнаараа байна гэж бүү бод” гэж Ханна зөвлөж байна.
4.Хамгийн бага төлбөр төлөх урхинд орох
Сар бүр багаар багаар зээлээ төлөх нь өрөө зохицуулах аятайхан шийдэл мэт санагдаж болно. Зээлийн төлбөрөө хийсэн бөгөөд төсөвт чинь бага зэрэг мөнгө илүү ч гарч болно.
Гэвч багаар төлсөнөөрөө та удаан хугацаанд өр зээлтэй байна.
Ихэнх хэрэглэгчид бага багаар төлөх тооцоогоо хийж үзэхдээ нийт хэдий хэмжээний мөнгө төлөхөө тооцоож үзэж байна гэж боддог хэмээн Дюкийн Их Сургуулийн менежментийн профессор Рик Ларрик ярьж байна. Гэхдээ хэрэв хүмүүс багаар төлвөл зээлийн үлдэгдэлээ төлж дуусгахад хэр их хугацаа зарцуулахаа харвал буруу замаар явж байгаагаа ойлгох болно.
Үнэндээ багаар төлөх нь хүмүүсийн ашиг сонирхолын төлөө биш. Зээлийн компаниуд багаар төлөх аргыг таныг өрнөөс гаргах биш харин таныг байнга байлгаж тогтмол тодорхой хэмжээний мөнгө хийх гэж ашигладаг” хэмээн Рик Ларрик ярьсан байдаг.
Үүний оронд яаж ийгээд сар бүр төлөх мөнгөнөөсөө аль болох их мөнгө төлөхийг хичээ.
Өрийн менежментийн хамгийн зөв арга нь төлөх ёстой хүүгийн дүнгээс гурав дахин өндөр үндсэн мөнгө төлөхөөс гадна аливаа нэмэлт шинэ хураамжуудыг төлөх явдал юм.
5. Өр төлөх тал дээр зохион байгуулалтгүй байх
Охайогийн Их Сургуулийн Ханна 1998 оноос хойш нэг сургалт явуулж байгаа бөгөөд энэхүү сургалт дээр тэрээр нэг айл олоод тэр айлынхаа дэлгэрэнгүй санхүүгийн төлөвлөгөөг гаргахыг оюутнуудаасаа хүсдэг. Оюутнуудынх нь түүнд хэлдэг хамгийн түгээмэл гомдлуудын нэг нь “үйлчлүүлэгчид” нь өөрсдийн зээлийн карт эсвэл оюутны зээлийн үлдэгдэлээ мэддэггүй гэсэн гомдол юм.
“Хэдий хэмжээний зээл үлдчихээд байгааг тооцож олох маш хэцүү” хэмээн Ханна ярьж байна. Зохион байгуулалттгүй, зээлийн хүүгийн талаар ойлголт дутмаг байх нь “өр юу болж байгааг ойлгоход хэцүү” болгодог хэмээн тэрээр хэлдэг.
“Хэн ч санхүүгийн хувьд хариуцлагагүй байя гэж боддоггүй” гэвч заримдаа хүмүүс цаг гаргаж тоо бодож өрийн хэмжээ болон түүний хүүнд хэдий хэмжээний мөнгө төлж байгаагаа тооцож гаргадаггүй хэмээн өмгөөлөгч Ласснер хэлсэн. “Миний үйлчлүүлэгчид хүүгийн хэмжээ гэж юу гэсэн үг болохыг ойлгоод байдаг. Үүнийг ойлгоно гэдэг нь толгойдоо зээлийн хүүг бодож тооцоолно гэсэн үг биш. Тэд сууж байгаад тооцож үздэггүй. “Тиймээ” хэрэв би үүнийг эхний сард төлөхгүй бол нэмэлт Х хэмжээний мөнгө төлөх ёстой болно гэж боддог” хэмээн тэр хэлж байна.
Маунт хүмүүсийг суугаад өөрсдөө эсвэл Mint.com гэх мэтийн програм ашиглаж санхүүгээ зохион байгуулахыг зөвлөдөг.
“Хүмүүс өдөрт зуу зуун санхүүгийн шийдвэр гаргадаг. Эдгээр шийдвэрүүдийн зарим нь нэг их чухал биш, зарим нь маш чухал байдаг” хэмээн тэрээр ярьж байна.
6. Ганцаараа шийдэхийг хичээх
Хэн нэгэн өрөө төлөхөд хэцүү болох буюу санхүүгээ бүрэн ойлгохгүй байвал ганцаараа шийдэх гэж оролдох нь менежментийн хамгийн том алдаа юм гэж Каннингам хэлдэг.
“Хүмүүс ихэвчлэн бүгдийг өөрсдөө хийх гэсэн сэтгэхүйтэй байдаг. Гэвч тусламж авах гэж хэтэрхий удаан хүлээх хэрэггүй. Ингэснээр асуудал улам хурцдаж шийдэхэд улам хэцүү болдог” хэмээн Каннингам ярьж байна.
Мөн Каннингам өрөө төлж чадахгүй байгаа гэр бүлд гэр бүлийн хурал хийж хүүхдүүддээ хэлэхийг зөвлөдөг. “Хүүхдүүдийг сэтгэлийн хямралд бүү оруул, гэхдээ гэр бүлд өөрчлөлт орж байгааг мэдэгдэх хэрэгтэй” . Тэд магадгүй зардалаа хэмнэхэд туслах буюу хэмнэх санаа гаргаж магадгүй гэж хэлсэн байдаг.
Дампуурлын чиглэлээр ажиллахдаа дампуурсан гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй ихэмсэг хүмүүстэй олон уулзаж байсан. Хэрэглэгчид хариултыг интернетээс хайхын оронд тусламж хэрэгтэй байгаа гэдгийг өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөх нь чухал гэж Ласснер хэлсэн.
Түүний хэлж байгаагаар хоёр сараас дээш хугацаанд урагш ахихгүй байвал мэргэжилтэнтэй ярих цаг болсон гэсэн үг юм. Хаашаа хандахаа мэдэхгүй бол NFCC-д нийгэмд суурилсан зөвлөгөө өгөх албуудын жагсаалт байгаа.
“Чи өөрийнхөө төлөө мэргэжлийн хүнтэй ярих үүрэгтэй бөгөөд үүнээс айх хэрэггүй” Каралис М.Ласснер
Эх сурвалж: Bankrate.com
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад dr.louisclinic@gmail.com хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Учир нь бид бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл 918704214690 имэйл: dr.louisclinic@gmail.com whatsapp: 1- (725) 2017759 Үнэ: $450,000usd
Huv tavilan bol too