Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд бүртгэгдсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмийн жортой холбоотой асуудлаар иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, цаашид тус төвийн дуудлага алдалтыг арилгах, иргэдэд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэх, төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан,
Мөн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгох эрхтэйгээс бусад эмийн санг цахим жороор үйлчлэх боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн
тусламж үйлчилгээний цахим бүртгэлийг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж, иргэдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус даалгалаа.
Сэтгэгдэл ( 0 )