СЭМҮТ | Эмчлүүлэгчдийн ар гэрийнхэн нь өвчтөнөө авах дургүй байдаг

2024 оны 11 сарын 14

Сэтгэцийн эмгэг нь бүрэн эдгэрдэггүй ч сайжирч болдог өвчин юм. Гэтэл гэр бүлийн гишүүд нь сэтгэцийн эмгэгтэй болсон тохиолдолд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлээд, эмнэлэгт нь урт хугацаанд байлгах явдал ихэсжээ.

Энэ нь тус эмнэлгийн орны эргэлтийг сааруулж, ачааллыг нэмж, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бусад өвчтөнд тусалахад бэрхшээлийг үүсгэсээр байна.

СЭМҮТ-өөс гардаггүй 18-73 насны 244 өвчтөн байдаг аж. Тус эмчлүүлэгчдийн дунд судалгаа хийж үзэхэд 50 орчим хувь нь ар гэртэй. Харин гэр бүлийнхэн нь тус эмчлүүлэгчдийг авахаас татгалздаг гэдгийг СЭМҮТ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг онцолж байв. 

ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top