Зүүн Хятадын Жянси аймгийн Фүжянь хот хөхүүл эхчүүдэд зориулсан тусгай суудлыг нийтийн тээвэртэй туршилтаар байрлуулж эхэлжээ. Тус суудлыг хотын дөрвөн чиглэлийн нийтийн тээвэрт байрлуулсан бөгөөд энэхүү суудал автобусны хаалганы ойролцоо байрлах юм байна.
Түүнчлэн тусгай суудлыг тойруулан ээжүүдийн хүүхдээ хөхүүлэхэд нь зориулж хөшиг татжээ. Энэ суудалд хүүхэдтэй ээж суугаагүй тохиолдолд бусад зорчигчиж сууж болох бөгөөд хэрэв хөхүүл ээж орж ирвэл нэн даруй суудлаа тавьж өгөх ёстой гэнэ.
Дашрамд дурдахад, БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс энэ мэт хөхүүл эхчүүдэд зориулсан эерэг орчин дутагдаж байгааг шүүмжлээд эхчүүдэд зориулсан арга хэмжээнүүдийг бодитоор зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэгдсэн байна.
Холбогдох албаныхан 2020 он гэхэд Хятад улс хөхүүл ээжүүдэд ээлтэй орчныг бүрдүүлнэ гэдгээ амлажээ.
О.Анир
Сэтгэгдэл ( 0 )