Дээшээ хараад элдвийг бодон хэвттэл утас дуугарлаа. Танихгүй дугаар.
-Байна уу?
-Байна, аавын охин сайн уу?
"Аавын охин". Энэ үг намайг гайхшрууллаа. Би ухаан орох цагаасаа л энэ үгийг сонсож үзээгүй. Намайг ингэж эгэл хэрнээ дотноор дуудах хэн байдаг билээ гэж сэтгэл зүрхнийхээ архивийг нэгжин нүдээ аньлаа.
Анх намайг ижийнхнээ хэвлийд олдоход эцэг минь их баярласан гэдэг. Гэвч нутаг холын урт зам, өөрийнхөө хоромхон зуурын таашаалын төлөө бусдын насан туршын аз жаргалыг үгүй хийж чаддаг охид хүүхнүүдийн яриа, хорон үг хос хоёрын эмзэг хэрнээ нандин холбоог тасалж бас чадсан юм.
Ингээд би гэдэг хүн энэ орчлонд мэндлэхэд ээжийн минь аав гар дээрээ өргөн угтсан. Гэрт төрсөн хүүхэд, гэнэт олдсон эрдэнэ хэмээн гал голомт дээрээ төрсөн ганц охиныхоо хүүхдийг газар тавилгүй гурван нас хүргэсэн. Хамаатан саднууд нь "ямбатай хүүхэд" гэхэд "миний охин чинь их сайн хүн болно," гэж шөнө босон тосон, өглөө нь хоргодсоор гарч яван орой яаран яаран ирдэг байсан аав минь.
Эрх ямба хоёр нь дэндээд тэр үү хэлд орсон хэрнээ хөлийнх нь ул өөхлөөд хөлд орж амжаагүй жаахан охиноо орхиод буугаа үүрээд анд явсан тэр өдрөө буурал аав минь эргэж ирээгүй гэдэг. Гэтэл удалгүй тэр жаахан охин хөлд орж гэрийнхээ босгон дээр гарч зогсоод "аав аа" гэж дуудсан боловч хэн ч түүнийг "аавын охин" гэж тэврээд үнсээгүй.
"Аав аа" гэж дуудан уйлж муу эмээгийнхээ зүрхийг хичнээн их зүсээ бол, эмээ минь хичнээн удаа нулимсаа нууж арчаа бол...
Дараа нь ээжтэй минь ханилж хөтлөөд алхах хөөрхөн дүү нартай болгосон тэр хүн намайг эцгийн нүдээр харж чадаагүй. Үймүүлэн тоглоход харцаараа эсгэж, алсаас морьтой ирэхэд нь бүдчин бүдчин тосоод гүйсэн ч "аавын охин" гээд ташуураа ч болов өгөөд явуулаагүй.
Арван жилийн сургуулын босго алхаж гэзгэндээ улаан туузтай цүнх дүүрэн ном, дэвтэр дүүрэн "онц"-той гүйж явахдаа аавдаа хөтлүүлээд харьж байгаа хүүхдүүдийг хараад бэлэн нулимстай, үлгэрт дуртай эмээгийн тавиул би уруу царайлан харьдаг байсан.
Ийм дурсамжийн хэлхээн дундаас намайг аав гээд дуудах хүний дүр ердөө ч санаанд орж ирсэнгүй.
Би утсаа чихэндээ наагаад
-Аа сайн сайн, та чинь
-Өө би Баяраагийн аав байна аа, миний охин тэгээд ажил төрөл нь сайн уу?
Орчлон хорвоо хүнд нэг зүйлийг дутуу өгсөн ч эргээд дүүргэдэг өгөөмөр аж. Тиймээ энэ хүн бол миний аав, миний хайртай хүний аав.
Хэрвээ буурал аавыг минь аваад явчихсан бурхан одоо намайг сонсож байвал газар дээрх ганц аавыг минь урт наслуулж хайрлаач...
Одоо би "аавын охин".
О.Анир
Сэтгэгдэл ( 13 )
Сайхан бичжээ.
Xvvxed byryygvi ni vnen eej ni itgel aldaad ajiltai xoigyyr banzaldaad baiwal yax we.myy gichiinvvd.xariytslagaa oorsdoosoo xai.myy gichiinvvd ee.
Бага байхдаа би ээж аавтайгаа үргэлж хамт байхыг хүсдэг гэрээсээ хол явах дургүй бж билээОдоо миний хамгийн чухал хүсэл хүүхдүүддээ сайн аав үргэлж хүүхдүүдтэйгээ хамт байх.
Aav min” hunii deed bsan yum. 15tai bhad min” uud bolson. Hojim ni aav buhen adil achlaltai gej bodood hadam aavdaa herdee sn blaa. Aav aav geed l huurtsuglusun setgel ruu olon udaa us tsatssan daa. Uuliin mod urttai boginotoi. Shan aaviigaa dursahad dotor uujirdag yum aa
Сайхан өгүүллэг. Гэхдээ яагаад заавал аав буруутай, аавд хариуцлага үүрүүлэх гээд байдаг юм энэ хүмүүс. Аль алиндаа байж болно шүү дээ.
Emegteichvvd bas buruutai uurt n durgvi baihad araas n gviseer baigaad hvvhed gargachihdag eregtei hvn uuriinhuu hairtai emegteitei suugaad terniihee tuluu bvhniig hiine shvv. Bvsgvichvvd mini hvlee yarah hereggvi.aav eejtei n niileed nuhuruu bolgono gevel gonj shvvharah tusam durgvi n hvrne.tiimees nabor teverch vldeed yahav.chamd setgelgvi bol orhi
Manai hadam etseg bol huuteigee niileed 3 huutei mini tsug huuj gargasan daa
Сайхан бичсэн байна ер нь хүүхэдээ орхиж явсан аавууд маш их ийм хүмүүс их уншаасай гэж бодож байна үүнд ямар ч буруугүй хүүхдүүд хохирдог өрөвдмөөр
aaw hun yamar bdag, etsgiin hair uzeegui ussun uchnuus humuus bnaaa. hariutslagagui etseguud uil ni zaawal tolgoi deer ni buugaasai gej bodogddog shu, uhsen ch bagadna, huuhed ni uuruus ni bolj yaaj hohirch bgaa talaar tusuulul ch bgui uneheer aimar
saihan bichsen bna.mash ih taalagdlaa
Гоё бичсэн байна шүү, үнэхээр,
Гоё бичсэн байна шүү, үнэхээр,
Huurhii doo ohinoo uruvdchluu