Эмэгтэй хүний бэлэг эрхтний хэлбэртэй завь хийсэн хэрэгт буруутгагдсан Японы чөлөөт уран бүтээлч Мегуми Игараши цагааджээ. Шүүхээс түүнийг шийтгэх үндэслэл байхгүй гэж үзсэн байна.
Япончуудын дунд “Ажилгүй охин” хочоороо алдаршсан зураач Мегуми Игараши анх 2014 оны долдугаар сард эмэгтэй хүний бэлэг эрхтний хэлбэртэй каяк завь бүтээж, түүнийгээ секс шопын гадаа байрлуулснаасаа болоод баривчлагдаж байсан юм. Улмаар хоёр жилийн дотор дахин хоёр ч удаа саатуулагдсаны эцэст ийнхүү гэм буруугүйд тооцогджээ. Түүний бүтээсэн завийг яг эмэгтэй хүний бэлэг эрхтэнтэй ижил гэж хэлэх боломжгүй гэж үзсэн учраас ийнхүү цагаатгасан аж. Хэрвээ ингэж үзээгүй бол түүнд хоёр жил хорих ял оноох хуулийн бололцоо байсан гэнэ. Япон нь “porn industry” буюу насанд хүрэгчдэд зориулсан кино, секс бүтээгдэхүүний хамгийн том зах зээл гэж тооцогддог ч хүний бэлгийн эрхтэн, түүнийг дуурайлган хийсэн эд зүйлсийг олон нийтэд ил харуулах, сурталчлахыг хатуу хориглодог юм байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Яг л хийжээ