1963 онд Энэтхэг, Хятад хоёр улс газар нутгийн асуудлаар маргалдаж, мөргөлдөөн бий болсон. Энэ үеэр олон Хятад цэрэг Энэтхэгийг зорьсон байдаг. Тэдний нэг бол Wang Qi. Гэвч Wang Qi Энэтхэгийг зорьсон Хятад цэргүүд шигээ нутаг буцаж чадаагүй байна.
Учир нь тэрээр 1963 онд хэрэгжсэн ажиллагааны үеэр Энэтхэгийн талд баривчлагдаж, үүнээс хойш 50 гаруй жил тус улсад амьдарч байгаа аж. Энэ талаар BBC телевиз нэвтрүүлэг хийсэн байна. Нэвтрүүлгийн үеэр Wang Qi өөрийн төрсөн дүүтэйгээ холбогдсон ч "Би түүнийг сайн танихгүй байна. Бид маш их хөгширчээ. Гэхдээ амьд байгаа нь сайн хэрэг” хэмээн хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )