Бразилид үл мэдэгдэх хакерууд төгсөгчдийн дүнгийн мэдээлэл бүхий сайтыг эвдэлсэн байна. Уг сайт дээр тавигдсан дүн их дээд сургууль болон мэргэжлийн тусгай сургуулиудад элсэхэд ашиглагдаж байсан аж.
Хакеруудын уршгаар дунд сургуулиа өндөр оноотой төгсөж буй зарим сурагчид орон нутгийн үйлдвэрлэлийн курст орох хэмжээнд очсон гэнэ. Анагаахын сургуульд өрсөлдөж байсан Тереза Гайозу гэхэд, өргөдлөө өгсний дараахан үйлдвэрлэлийн технологийн курст орчихсон байгаагаа мэдсэн байна.
Иймэрхүү төстэй тохиолдлууд өөр хэд хэдэн өндөр оноотой сурагчидтай тохиолджээ. Ингээд үүссэн нөхцөл байдлыг засуулахаар уг төгсөгчид хариуцсан байгууллагад хандсан хэдий ч хугацаа нь аль хэдийн өнгөрсөн гэсэн хариу хүлээн авчээ. Орон нутгийн эрх баригчид тэдэнд туслах боломжгүй хэмээн мэдэгдсэн аж. Бразилийн Боловсролын яамны зүгээс хакеруудын халдлагын тухай мэдээллийг батлаагүй бөгөөд одоогоор шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )