Сальвадорын цагдаа нар нийслэл Сан Сальвадороос холгүй орших фермээс хатуу валют дүүрэн чихсэн пластик торхнууд олжээ. Торхнууд тус улсад ихээхэн түгээмэл хэрэглэгддэг нефть бүтээгдэхүүн импортлогч компанийн шошготой байсан учир цагдаа нар эхлээд бензин байна гэж бодсон байна. Гэвч нарийвчилсэн үзлэг хийхэд дотроос нь хоёр сая ам.доллар гарч иржээ. Цагдаа нар уг мөнгийг хар тамхины худалдаа хийдэг зохион байгуулалттай бүлэглэлийнх гэж таамаглаж байгаа аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )